Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмж авах хугацааг 20 хоногоор нэмжээ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмж авах хугацааг 20 хоногоор нэмжээ.
Тодруулбал, тэтгэмж авах эрх үүссэн ихэр хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сар 20 хоногийн хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгодог боллоо.