Сургуулийн тогооч нарыг чадавхжуулж эхэллээ

“Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулж байна.

Сургалтад 11 аймгийн 30 сургууль, 9 дүүргийн 15 сургуулийн хоолны мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм. Энэ удаагийн сургалтын үр дүнд

  • Хүүхдийн хооллолтын онцлог, шим тэжээлийн хэрэгцээг зөв үнэлэх арга барил эзэмшинэ.
  • Сургуулийн хоолны газарт эрүүл ахуй, зохистой дадал мөрдүүлэх мэдлэг, ур чадвартай болно.
  • Сургуулийн хоолны газар түгээмэл ашигладаг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй болно.
  • Тусгай хэрэгцээт хүүхдийн хоолны онцлог, шим тэжээлийн хэрэгцээг үнэлэх арга зүйд суралцана.
  • Батлагдсан норматив зардлаар хэрхэн түүхий эдийн сонголт, тэнцвэртэй шим тэжээллэг хоол бэлтгэх аргад суралцана.

“Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) Олон Улсын байгууллагын 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа. Төсөл нь

  • Тэгш хамруулан сургах
  • Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ
  • Хосолсон сургалт гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа юм.

Тус төсөл нь 3 жилийн хугацаанд 12 аймаг, 9 дүүргийн зорилтот сургуульд хэрэгжинэ.