ББСБ-ын зээл олголтод өр орлогын харьцааг 60:40 болгож чангатгажээ
70 байршилд төлбөртэй зогсоол байгуулна
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой зам, талбайн байршлыг судалж, танилцуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа. Тэрбээр:
-Ажлын хэсэг байгуулагдан, 50 байршлыг төлбөртэй зогсоол болгохоор сонгон шалгаруулалт зарласан. Маргааш буюу зургаадугаар сарын 14-н материал ирүүлэх сүүлийн хугацаа. Мөн Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн автомат хаалттай зогсоолын судалгааг гаргасан. Нийт 482 автомат хаалттай зогсоол байгаагаас газар эзэмших зөвшөөрөлтэй 186, зөвшөөрөлгүй 296 байна. Үүнээс дийлэнх нь орон сууцны хороолол дунд авто замын зорчих хэсэгт автомат хаалт байршуулсан байна.
Ажлын хэсэг зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 20 байршлын 2.9 га газарт төлбөртэй зогсоол ажиллуулах судалгааг нэмэлтээр хийсэн. Тодруулбал, Баянгол дүүрэгт таван байршилд 1744 ам метр, Баянзүрхэд гурван байршилд 5509 ам метр, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршилд 360 ам метр, Сүхбаатарт зургаан байршилд 4785 ам метр, Хан-Уулд гурван байршилд 15,914 ам метр, Чингэлтэйд хоёр байршилд 700 ам метр зогсоол байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Хотыг дарга ажлаа шахаж, чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов.
16 зуслан үйл ажиллагаа явуулж байна
Хүүхдийн зуслангийн талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий удирдах ажилтнуудад мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 16 зуслан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр 300,000-550,000 төгрөг байгаа юм. Энэ жил стандартад нэмэлт өөрчлөлт орж, монгол ахуй, нүүдлийн соёлын хөтөлбөртэй “Оньс” зуслан үйл ажиллагаа явуулж эхэлжээ.






