Фото сурвалжилга: Японы соёлын наадам

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Let's Travel" ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Наадмын үеэр хоол хүнс, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг Японы соёлыг харуулсан арга хэмжээ, тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болсон юм. ТүүнчлэнТэрчлэн Японы үндэсний хөгжмийн хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт, “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн, “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн боллоо.