ББСБ-ын зээл олголтод өр орлогын харьцааг 60:40 болгож чангатгажээ
“Мөнх тогтвортой хөгжил сан” -гаас Яаралтай тусламжийн тасгийн дотоод тохижилтын ажлыг хийнэ
Монполимет Группийн дэргэдэх “Мөнх тогтвортой хөгжил сан” ТББ-аас өөрийн хөрөнгөөр тус төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн дотоод тохижилтын ажлыг хийж өгөхөөр боллоо. Өнөөдөр тус сангийн тэргүүн, Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, доктор Ш.Алтантуяа нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Яаралтай тусламжийн тасгаар долоо хоногт 2-3 мянга, амралтын өдрүүдэд гэхэд 400-500 хүүхэд ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг байна. Үйлчлүүлэгч хүүхдүүдийн эрхийг хангах, хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагчид нь ая тухтай, тохилог орчинд эмчилгээ, үйлчилгээ авах боломж нөхцөлийг бүрдүүлэх юм.






