ББСБ-ын зээл олголтод өр орлогын харьцааг 60:40 болгож чангатгажээ
Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохыг "Монцемент"-ийнхэн баталлаа
Барилга архитектур корпорациас "Монцемент билдинг материалс" ХХК-ийг EN стандартын шаардлага хангасан цемент үйлдвэрлэж буйг батлан, "Тохирлын гэрчилгээ" олголоо.
EN стандартыг Европын холбоо, Их британи, Турк тэргүүтэй нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөн хэрэглэдэг аж. Монцемент үйлдвэр нь 2018 оноос цементийн хяналтын шинжилгээний аргын EN-ын 10 багц стандартыг нэвтрүүлсэн байна. Улмаар 2021 онд Үндэсний итгэмжлэлийн газраас “MNS ISO/IEC 17025:2017 стандартын дагуу үнэлгээ хийж дээрх шинжилгээний аргуудаар сорилт туршилт, шинжилгээ хийх чадамжтай болохыг баталгаажуулан “Итгэмжлэлийн гэрчилгээ” олгож байсан юм.
Тэгвэл 2023 он гарснаар “Монцемент билдинг материалс" ХХК нь “MNS EN197-2 Цемент-2-хэсэг: Тохирлын үнэлгээ” стандартын дагуу EN 197-1 олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, чанарын хяналт, шинжилгээ бүтээгдэхүүн баталгаажуулах үйл ажиллагаа EN стандартын дагуу явуулдаг болохыг ийнхүү баталгаажууллаа.






