ЗТХЯ: АНУ-аас авсан шинэ зүтгүүр замд гарлаа
"Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүрийг гуравдугаар сарын 7-нд Монгол Улсад авчиржээ.
Шинэ зүтгүүрийн туршилтын анхны аялал Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын чиглэлд SD70ACe/LW-4102 зүтгүүртэй 1052-р галт тэрэг 4963 тонн 228 гол 57 вагонтойгоор хөдөллөө.
Аяллыг Тавантолгой зүтгүүрийн депогийн машинч А.Уранбаатар, туслах машинч Б.Бат-Эрдэнэ нар 2024.03.25-ны өдрийн 15 цаг 06 минутад амжилттай эхлүүллээ. Зааварлагч машинч Э.Батжаргал шалган зааварчлах аялал хийн дагалдан явж байна.
”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах бэлтгэл ажлууд хийгдэж, зүтгүүрийн бригадууд болон засварын инженер, техникийн ажилчдад сургалтад хамрагджээ.
![](http://uzeg.info/storage/posts/June2024/5xRgigWtrANKPpS2mbqz.jpg)
![](http://uzeg.info/storage/posts/June2024/m2X5IR32PXebiJMj25cy.jpg)
![](http://uzeg.info/storage/posts/June2024/mMg6zib7fsJ87TEoDtMu.jpg)
![](http://uzeg.info/storage/posts/June2024/c9py6vZzF0DyPMaU0mE9.jpg)
![](http://uzeg.info/storage/posts/April2023/7abq8F5g9k9ZQGKhexGQ.jpg)
![](http://uzeg.info/storage/posts/June2024/x6efWDnxcWNr0Fw5Nzk3.png)