Сүхбаатар, Алтанбулаг боомтын албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын албан хаагчдаас бүрдсэн сургагч багш нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтод ажиллаж буй Хил хамгаалах байгууллага, Гадаадын иргэн, харьяатын байгууллага, Гаалийн байгууллагын албан хаагчдад Хүн худалдаалах болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чадавх бэхжүүлэх сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулав.
Энэ үеэр Алтанбулаг боомтоор дамжин өнгөрч буй иргэдийн хүн худалдаалах гэмт хэрэгт өртөмтгий байдлын ажиглалтын судалгааг “Анбаунд Монгол” ТББ-аас гүйцэтгэлээ.
Түүнчлэн гадаад улсад зорчиж буй иргэдийг хүн худалдаалах болон аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, энэ чиглэлээр мэдээлэл түгээх зорилгоор Алтанбулаг боомтод электрон самбар хүлээлгэн өгөв.