Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
"Полиэтиленгликолийн лав" гэх их хэмжээний химийн бодис нуусныг Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсийн алба хаагчид илрүүлжээ.
Дээд шүүхээс шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Зургаан сарын 1-нээс төрийн байгууллагуудын ажил 08:00 цагаас эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн энэ сарын 6-ны өдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх захирамжийг баталсан юм.
БСШУСЯ-наас гаргасан хуваарийн дагуу: I-II-р ангийн сурагчид- 6 сарын 1 III-V-р ангийн сурагчид- 6 сарын 8 VI-XII-р ангийн сурагчид- 6 сарын 15-наас эхлэн амарна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо, Их тойруу буюу Дарь-Эхийн уулзвараас Сансарын колонк /эвтэй 4 амьтны хөшөө /хүртэлх 0.4 км авто замыг түр хааж “Гом Илч” ХХК нь дулааны шугам татах ажлыг эхлүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас анх санаачлан 2013 онд “Хотын гудамж-Миний нутаг” нэртэйгээр эхлүүлж байсан Чингэлтэй фестиваль арга хэмжээ энэ жилийн хувьд “Монгол бахархал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна юм.
3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээн БНХАУ-ын Чангшиа хотод болж байна. Тус тэмцээний Б хэсэгт Австрали, БНСУ-ын багтай хамт орсон Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ нэг хожилтойгоор хоёрдугаар байрт бичигдсэн байна. Манай залуус өнгөрсөн жил аваргын төлөө өрсөлдөж байсан Австралитай дахин тоглохдоо 21:8-аар хожигдсон ч БНСУ-ыг 20:14-өөр хожжээ.
Явуулын оффис ирэх долоон хоногоос эхлэн урьдчилан мэдээлсэн хуваарийн дагуу ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд тодорхой байршлуудад очиж ажиллах бөгөөд 7712-0000 тусгай дугаар дээр иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн Засаг даргад уламжлан ажиллахаар болжээ.
Эрсдэлийн үнэлгээгээр хорио цээрийн шаардлага хангасан гурилын үйлдвэрүүд цаашид БНХАУ-д улаан буудайн болон хөх тарианы гурилаа БНХАУ-д экспортлох нөхцөл бүрдэх боломжтой болох юм.