Ши Жиньпин Сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ

БНХАУ-ын АИХ-ын ордонд энэ сарын 23-нд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс 2020 оны Хятадын сар шинийн баярын хүлээн авалт зохион байгуулжээ.

Энэ үеэр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин илтгэл тавьж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконгын засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Тайвань болон гадаадад байгаа иргэддээ сар шинийн баярын мэндчилгээ хүргэсэн байна.

Тэрбээр Цаг хугацаа хүмүүсийг хүлээдэггүй, түүх ч хүмүүсийг хүлээдэггүй, цаг хугацаа нь дэвшилтэт хүмүүсийн байх ёстой, түүх дэвшилт хүмүүсийн байж таарна. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандал, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд, бид цаг хугацаатай уралдан, түүхтэй хамт урагшлах ёстой. Бүх нам, бүх арми, бүх улсын үндэстнүүдийн ард түмэн ХКН-ын удирдлага дор, анхны зорилтоо үл мартан, үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүх Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандлын гэрэл цацрангуй зорилтыг биелүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах сайн сайхан хэтийн төлөвийг бий болгон, хүн төрөлхтний агуу их цаг үеийн түүхэнд Хятад үндэстний агуу их түүхэн цаг үеийг тэмдэглүүлэх ёстой хэмээн онцолжээ.

Мөн “Өнгөрсөн нэг жилд бэрхшээлүүдийг даван туулж, шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын замаар тууштай урагшилсан юм. Бид тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ өөрчлөлт нээлттэй байхыг ахиулж, өндөр чансаатай хөгжлийг дэмжин, эдийн засгийн үйл ажиллагааг зохих орон зайд байлгаж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл хийж, ядуурлаас ангижруулах ажил илт амжилт гаргасан. Амьжиргааны ажил үйлс хурдтай хөгжиж, үндэсний батлан хамгаалах, армийн шинэчлэлийг ахиулж чадсан юм, мөн дипломат харилцаа баялаг үр дүнд хүрч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зэрэг томоохон ахиц дэвшил гаргасан юм гэжээ. Нам ба төрийн удирдагчид Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лежи, Хань Жэн, Ван Чишань нар хүлээн авалтад оролцож, Ли Кэчян хүлээн авалтыг даргалжээ.

Эх сурвалж: cri.cn