Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг гуравдугаар сараас эхлүүлнэ
Гомдолд дурдагдсан “Сүү” ХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үйлдвэрлэсэн Амтлаг тараг 2,5% /гүзээлзгэнэтэй/ жимстэй таргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторит 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр дээрх тараг нь Монгол Улсад мөрдөж буй Эсэг цагаан идээ MNS 4229:2011 стандартын шаардлага хангалаа.
Махыг олон кг-аар авдаг иргэд цөөрч ганц нэг кг болон граммлаж авдаг болсныг худалдагч нар хэлдэг. Энэ ч үнэний ортой байж мэдэх юм. Нөөцийн махыг жил бүр худалдаанд гаргадаг ч амт чанарын хувьд тааруухан яс ихтэй, хэт их хатуу гэж шүүмжлэх хүмүүс нэлээд байдаг. Нөөцөлсөн махаа худалдаанд гаргасан ч махны үнэ буурсангүй. Бүр ч эсрэгээрээ өссөн байна.
Өнөөдөр эрүүл мэндийн салбар маш олон үзүүлэлтээр уруудах чиглэлдээ орчихсон байна. Эхний асуудал нь ч намжаагүй байхад саяхан нэгдүгээр төрөхөд хариуцлагагүй байдлаас болж эхийн эндэгдэл гарлаа. Тиймээс тус салбарын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа суларсныг харуулж байна.
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт энэ сарын 3-нд хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ.
Гал түймрийн улмаас 59 настай Э, 43 настай Г нар угаартаж ухаан алдсан байсныг аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Тэдний биеийн байдал хэвийн байгаа гэнэ.
Монголын багийн бүрэлдэхүүнд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц, сагсан бөмбөгийн Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од багтжээ. Ө.Пэрэнлэйжамц нь 2002 онд төрсөн 198 см өндөр, 96 кг жинтэй. Өсвөрийн УАШТ-ий шилдэг тоглогч нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай. Харин Монголын сагсан бөмбөгийн шилдэг гавьяат тамирчин цолтой Шаравжамцын хүү Энхийн-Од нь мөн л 2002 онд төрсөн.
Д.Арвины гэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Мааньтын нуруу” гэдэг газар малчин “Д”-ийн нэг тэмээ 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101 дүгээр зарлигаар “Алдарт эх”-ийн II одонгоор шагнагдсан Британид оршин суугаа Монгол иргэдэд одонг нь гардуулж өгсөн байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс мобиком хэрэглэгчийн саналыг авалгүй дур мэдэн багцын үйлчилгээнд шилжүүлсэн гэх гомдол нэлээд иржээ. Тухайн гомдлын дагуу өнгөрсөн нэгдүгээр сард шалгалт хийсэн байна.