200 мянган тонн мах экспортлох бүрэн боломжтой

Монгол Улсаас БНХАУ-д адууны мах экспортлох 11,  дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн экспортлох 21, дулааны аргаар боловсруулсан мах бэлтгэх буюу төхөөрөх 10, баруун таван аймгаас түүхий мах экспортлох зургаан аж ахуйн нэгжийг бүртгэжээ. Харин ОХУ-ын мал, эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын хороонд 29, Узбекстан улсад 24 үйлдвэр гэх зэргээр бүртгэгдсэн байдаг. Сүүлийн үед булангийн орон буюу Иран, Ирак руу мах, махан бүтээгдэхүүн түлхүү экспортолж байна.

Орон нутгаас авсан судалгаагаар энэ жил 16 сая толгой малыг хэрэгцээлж, 50.8 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гараад байна. 16 сая толгой мал буюу 543.0 мянган тонн махыг нийтийн хэрэгцээнд зориулна. Үүнээс дотоодын хэрэгцээнд 10 сая толгой малыг,  экспортод 6 сая толгой мал гаргах тооцоо судалгаа байна. Энэ нь 200 мянган тонн мах  экспортлох бүрэн боломжтой гэснийг мэдээлэлд дурджээ.