Г.Азжаргал: 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан
З.Мэндсайхан: Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өссөн
Сангийн сайд З.Мэндсайхан “Нийслэлийн төсвийн уялдаа, санхүүжилтийн эх үүсвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх болон анхаарах асуудлууд” сэдвээр танилцуулга хийв.
Тэрбээр энэ үеэр улсын төсөв, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх чиг үүргийн талаар тодорхой зааг байдаггүйг онцлоод нийслэлийн орлого, зарлага, алдагдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Нийслэл Улаанбаатар хотын төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа аж. Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал эзлэх хувь 2024 онд 29.5, 2025 онд 68.1, 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрч байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод энэхүү зардлын өсөлт нь нэгдсэн төсвийн алдагдалд нөлөөлж байгаа учраас цаашдаа төсвийн зардлыг нийслэл дээр хянах тогтолцоог Төсвийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын хуульд тодорхой тусгах нь зүйтэй гэв. Учир нь байдал ийн үргэлжилбэл төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн зардал, санхүүжилтийг хязгаарлах байдал руу орно гэдгийг З.Мэндсайхан сайд онцолж байлаа.