Г.Ариунбуян: 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ. Онцгой байдлын байгууллагын хувьд өнөөдөр техник, тоног төхөөрөмж, хувцас, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалт дунджаар 50 орчим хувьтай байна. Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээ 45 орчим хувьтай. Сүүлийн жилүүдэд Сангийн яам, эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцсан салбарын яамд манай байгууллагын төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж байгаа аж. Тэгэхдээ бидэнд хэрэгцээ шаардлага бий. Бидний гаргасан судалгаагаар хэрэгцээ шаардлагыг 100 хувь хангахад 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. 2026 оны жилийн төлөвлөгөөнд бид санхүүжилтийг нэмэгдлүүлэн тусгаж өгөөч гэсэн саналыг тавьсан. Ойрын жилүүдэд гамшгаас хамгаалах үйлчилгээг стандартын дагуу хэрэгжүүлэхтэй холбоотой шинээр гал унтраах анги нийслэлд 15-ыг, хөдөө орон нутагт эрэн хайх, аврах 27 бүлгийг байгуулах үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөөд ажиллаж байна гэлээ.


