Н.Учрал: Үүний төлөө нам харгалзахгүй, хамтдаа тэмцэх ёстой
Улсын Их Хурлын асуулгын цаг Ерөнхий сайд Н.Учрал оролцож, авлигын эсрэг ямар бодлого баримталж ажиллах талаараа гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр өнөөдрийн тогтолцоогоор бол авлигатай тэмцэхэд үр дүн багатай. Олон улсын индексээр Монгол Улс энэ чиглэлд 8-9 байр ухарсан. Дэвшүүлсэн бодлогынхоо хүрээнд авлигыг сааруулахын төлөө ажиллана. Уг үндсээр нь тасалж, шийдвэрлэх шаардлагатай зүйл бол авлига юм. Цахимжуулалт бол авлигыг бууруулах арга хэмээн хариулсан. Мөн Ерөнхий сайд, авлигыг бууруулахын тулд энэ албанд томилогдсон, дата хяналтыг бий болгоно хэмээв. Төрийн албыг тайлангаас чөлөөлөх нь эрх мэдлийг бууруулах бодлогын эхлэл. Хиймэл оюуны тендерийн үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” компаниас эхлүүлэн нэвтрүүлж байгаа, цаашид төрийн үйлчилгээн дэх хүний оролцоог багасгана. Иргэний нийгмийн оролцоогүйгээр мега төсөл урагшилдаггүй. Баялгийг ард түмнийхээ төлөө зарцуулахын оронд хийрхсээр, хэт баян, хэт ядуу гэсэн хоёр туйлд хүрлээ. Тиймээс үүний төлөө нам харгалзахгүй, хамтдаа тэмцэх ёстой. Ялангуяа залуус бид ахан дүүс, намгүйгээр авлигын эсрэг тэмцэх учиртай гэсэн юм.
Мөн төрийн өндөр албан тушаалтан хувийн зохион байгуулалт, ёс зүйн өндөр төлөвшилтэй байх учиртай. Амнаасаа гарч байгаа үг болгондоо хариуцлагатай хандана. Дансаа хаалгасан 12100 аж ахуйн нэгжийн дансыг нээхэд, хэдхэн хоногийн дотор 42 тэрбум төгрөгийн татвар эргэн төлөгдсөн нь иргэдэд итгэл үзүүлж, боломж олговол ямар их үр дүнтэйг харуулж байна. Төрийн албаны багц хуулийн шинэчлэлийг хийнэ. Оюутан цагийн хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэрт гарсан ахмадуудыг ажиллах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засаг, бизнесийн харилцааг чөдөрлөсөн байдлаар явбал өсөлт хүлээх боломжгүй болно. Тиймээс чөлөөлөлтийг түлхүү хийнэ гэдгийг онцолсон юм.