Н.Учрал: Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаад томилолтоор явахгүй

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудалтай холбогдуулж зарим шийдвэрийг гаргаж буйгаа танилцуулжээ. 

Үүгээр Засгийн газрын албан ёсны шийдвэртэй олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүй бусад форум, хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спорт болон олон нийтийн арга хэмжээг санхүүжилтийг зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. 

Үүнээс гадна Засгийн газраас зөвшөөрсөн олон улсын гэрээ конвенцод нэгдсэн хурлаас бусад гадаад, дотоод бүх албан томилолтыг цуцалж, санхүүжилтийг нь зогсоохоор болсон байна. 

Тэрбээр “Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаад томилолтоор явахгүй. Хурал, чуулган зохион байгуулах шаардлагатай бол цахимаар хийнэ. Хэмнэсэн төсөв өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж, иргэдийн амьдралд хэрэгтэй ажлуудад зарцуулна” гэжээ.