Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулж, жил бүр нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг улсын дугаараар хязгаарлаж оролцуулдаг. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:

  • Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
  • Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
  • Нийтийн тээврийн 
  • Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл багтана.