Б.Энхбаяр: 468 мянган фунт стерлингийн үнийн дүнтэй гэрээг шалгуулахаар шилжүүллээ
Хятадын долоон иргэнийг алт угаасан хэрэгт холбогдуулан шалгаж байна
Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд өчигдөр химийн бодис илэрлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Энэ дагуу шалгахад тухайн байранд түр оршин суугаа хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж, алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсорн байна. Алт угаасан байж болзошгүй асуудалтай холбогдуулан БНХАУ-ын долоон иргэнийг шалгаж эхэлжээ. Хэргийн газар буюу тус байранд цагдаа, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар тагнуулын байгууллагаас оролцон шалгалт хийсэн байна.