Амиа алдсан охидуудын аав ээж эмнэлгүүдэд аппарат бэлэглэжээ

Дархан-Уул аймагт энэ сарын 5-нд гурван охин харамсалтайгаар амиа насаа алдсан. Тэдний аав, ээж болох Г.Чинбат, Н.Алтанзул нар өнөөдөр эмнэлгүүдэд аппарат бэлэглэжээ. Охидын буяны ажилд зориулаарай гэж сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивын мөнгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхгийг тус бүр бэлэглэсэн байна.