Ж.Ганбаатар: Хатуу мөнгөний бодлого иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл учруулж байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ. Гишүүн асуулгаараа нийт найман чиглэлээр тайлбар, мэдээлэл авахаар ирүүлжээ.

2026-10-08 17.55.14.jpg2026-10-08 17.55.05.jpgМонголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, асуулгын хариуг 58 хуудас бүхий албан тоотоор хүргүүлсэнээ товчлон танилцуулав. (Асуулгын хариуг унших) Тэрбээр, 2026 оны долдугаар сарын байдлаар инфляц 13 хувьд хүрсэн. Үүний 50 хувь нь мах, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний үнэ өсөлттэй холбоотой бол дэлхий нийтийн геополитикийн хурцадмал байдлын нөлөөний улмаас шатахууны үнэ нэмэгдсэн. Төв банк үнийн өсөлтөд нөлөөлж чадахгүй ч үнэ хөөрөгдөхөөс хамгаалж наймдугаар сард бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хувийг огцом чангаруулах арга хэмжээ авсан гэв. Түүнчлэн эдгээр асуудал нь гэнэт үүссэн асуудал бус өнгөрсөн 15 жилийн хугацаанд хуримтлагдсан зүйл гэдгийг тоймлон илтгэлээ. Цаашид инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах зорилт тавьсан. Монголбанкны төсөөллөөр намар махны нийлүүлэлт нэмэгдэж, ургац хураалттай холбоотойгоор хүнсний бүлгийн инфляц саарах төлөвтэй байна. Гэхдээ цалингийн өсөлтөөс үүдэх эрэлтийн дарамт, шатахууны эрсдэл өндөр хэвээр байгаа тул инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого тууштай баримтлахаа илэрхийллээ.

2026-10-08 17.54.51.jpg

Удаан хугацаанд их хатуу мөнгөний бодлоготой явсан учраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл учруулсан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар шүүмжилж, тодруулав. Тэрбээр зээлийн хүү өндөр байгаа нь бизнес эрхлэхэд сөргөөр нөлөөлж байна гэсэн бол УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, иргэдээ бодсон шийдэл, шийдвэр гаргах талаар хөндөж асуулаа.

2026-10-08 17.55.33.jpg

Монголбанкны Ерөнхийлөгчөөс гишүүдийн асуултад хариулж, үүссэн нөхцөл байдлыг танилцуулахдаа, үрлэн алтыг иргэд Монголбанкаас худалдан авах боломжтой болсон тухай дурдав.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа нар асуулгын хариутай холбогдуулан асууж, байр суурь илэрхийлсэн.

2026-10-08 17.55.29.jpg

Улс орны бодлого нэгдмэл байх учиртайг, Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалахаар, Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж байгааг уялдуулж, сонсгол хийх саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гаргав. Эдийн засгийн байнгын хороо сонсгол зохион байгуулах эсэхээр хариу өгөхөө тус Байнгын хорооны дарга Б.Заяабал илэрхийллээ.