Сониноор бүтдэг сагс

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж,  “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Т.Амаржаргалыг урьсан юм.


Байгалийн үзэсгэлэн цогцолсон Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хүүхэд насаа өнгөрүүлсэн тэрбээр ааваараа авдар, гэрийн модонд хээ, угалз тавихыг заалгаж, аливаа зүйлийг хийхдээ сэтгэлээсээ ханддаг нэгэн болж өсчээ. Авдар эрээлхэд их сонирхолтой ч зураг зурж, өнгө алаглуулж будах нь үргэлж хариуцлага шаардана. Аав ээж хоёр минь будганд хордоно гээд хоёрдугаар курст болиулсан хэмээв.

Үргэлж шинийг санаачилж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй бүсгүй сонины цаасаар сагс сүлждэг урлалын талаар телевизийн нэвтрүүлэг үзээд шөнөжин орондоо хөрвөөж хоножээ. Өдрийн бодол, шөнийн зүүд болсон урлалынхаа талаар судалж, Х.Тунгалаг багшийн сургалтад 2012 оны нэгдүгээр сард суужээ. Бага хүүгээ төрүүлэхээр жирэмсний амралтаа авсан үе таарч, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж эхэлсэн байна.

Т.Амаржаргалын анхны бүтээл жижиг хэмжээтэй бөөрөнхий тагтай сагс. Сонины цаасыг ийм гоё бүтээл болгочихлоо  гэж бодлогшрон харж зогссон нь сүлжмэлийн урлалд дурлуулжээ. Тэр үеэс өнөөдрийг хүртэл өөрийн болон бусдын хэрэгцээг хангах сагснуудыг хийж байна. Анх ажлынхаа зав зайгаар захиалга авч хийдэг байсан бол сүүлийн хоёр жил энэ чиглэлээрээ дагнан, эрчимтэй сүлжиж байгаа аж.

No description available.

Сонингоор сагс сүлжих нь ажиллагаа их шаардана. Цаасаа сүрчлэн хуйлж бэлдээд будганд оруулснаар сагс сүлжих ажиллагааны 50 хувь нь бэлэн болдог. 30:30 см-ийн хэмжээтэй сагс сүлжинэ гэж тооцоолоход 300 ширхэг ороосон сонин буюу трубочик хэрэгтэй.

Цалингаасаа будаг, лак,  цавуу зэрэг сагс сүлжихэд хэрэгтэй бүхий л материлаа авч байсан Т.Амаржаргал өөрт нь итгээд захиалга өгч байгаа үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд нийцсэн сагс урлаж өгөхийн тулд хичээж ажилладаг байна. Захиалагынхаа ашигаар материалаа хангалттай бэлтгэж авдаг аж.

Нэгбүрчлэн гараар сүлжиж хийдэг ч импортоор оруулж ирдэг сагснуудаас хямд. Бат, бөх харьцангуй сайн. Тэрбээр сонирхолоороо хийж байгаа ч улсдаа татвар төлнө. Сонины цаасыг ашиглаж, амьдрал ахуйдаа хэрэглэж болохыг бодитоор харуулж яваа бүсгүй сагсныхаа үнэлгээг хэмжээ хийцээсээ шалтгаалаад харилцан адилгүй тогтоожээ.

No description available.

Хэрэглэгдэх материалаа 100 айлын барилгын захаас бэлдэнэ. Сонингоос бусад түүхий эд нь хангалттай. Харин сонины олдоц хомс.  Хаягдал сонин ашиглаж, хэрэгцээтэй бүтээгдэхүүн бий болгох зорилго тавин ажилладаг байна.

Өдгөө цүнх, төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй сагс, талх боов чихрийн таваг, тавиур, цэцгийн ваар, үзэгний сав,  хүүхэлдэйн даашинз зэрэг төрөл бүрийн  бүтээл хийжээ.

Т.Азжаргал сагс сүлжихээс гадна гэртээ байгаа шил лаазаа гоёж, чимэглэх хоббитой. “Гар урлал бол бясгалал. Цаашид илүү ихийг сурж, урлантай болох зорилго тавиан ажиллаж байна”  гэв.

С.Ичинхорлоо 

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.