Цагаан дарь эхийг бүтээсэн сийлбэрчин

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ сийлбэрчин Х.Солонгоог урьсан юм.


Дөрвөн хүүхдийн ээж эгэл жирийн бүсгүйн ухааны ур, урлагийн мэдрэмж, уран сэтгэмж, гарын ураар бүтсэн гайхалтай бүтээл туурвиж байна.  Тэрбээр ДУДС-ийн зураач, сийлбэрч мэргэжлээр төгссөн анхны эмэгтэй. Сургууль төгссөнөөсөө хойш өнөөдрийг хүртэл чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Багш нар нь эмэгтэй хүн чимхлүүр ажил хийсэн дээр гэж зөвлөдөг ч Х.Солонго зөрүүдэлж, цагаан дарь эхийг гардан ганцаараа урлаж дипломынхоо ажлыг хамгаалжээ. Сийлбэр бол тэвчээрийн урлаг. Эрчүүдтэй эн зэрэгцэн өдөржин модтой “ноцолдож” үртсэн дунд өдрийг өнгөрүүлэхэд хааяа нэг тэвчээр алдагдах үе гарга. “Эмэгтэй хүн учраас чадал хүрэхгүй. Тэвчээр гаргах үе олон тохиолдоно. Эрчүүдийн дайнд хүрэх гэж маш их чадвар, хичээл зүтгэл шаарддаг. Гэхдээ ажилдаа дуртай учраас хэцүү санагдадгүй. Өөрийгөө сайн хөгжүүлэхийг зорьдог” гэв.

No description available.Сийлбэр нь баргийн хүн хийгээд байх ажил биш. Бүгдийг гараар нэгбүрчлэн ухаж, завсар зай бүхнийг сийлдэг учраас тухайн хүнээс ур дүй шаардана. Түүний ажил мод сонгохоос эхлэнэ. Малчин хүн тэнгэрийн хаяаг шинждэг бол Х.Солонго мод шинжинэ. Учир нь сийлбэр хийхэд олон жил хатаасан сайн чанарын мод хэрэг болдог. Гэвч сүүлийн хэдэн жил модны олдоц багасч үнэ огцом нэмэгдэж байгааг онцолж байв. Бүтээл хийхэд хэрэглэгдэх бүхий л түүхий эд, орц материлаа өөрөө авдаг учраас үнэлгээ өндөр тусна. Тиймээс давхар эмээлийн гөлөм оёж санхүүжилтийнхээ асуудлыг шийддэг аж.

Урлагийн болон өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх олон бүтээл сийлдэг ч сүүлийн үед хүрээлэн буй орчин гадна талбайд өнгө үзэмж нэмсэн сандлыг хийж байна. “Монголд бүтээсэн өвөрмөц хийцтэй өхөөрдөм дүрс бүхий сийлбэртэй сандал хийж, хотынхоо өнцөг булан бүрт тавьж, хүмүүст тав тухыг мэдрүүлэхийг хүсдэг” гэв.

Олон улсад эх орныхоо нэрийг дуудуулж оролцохдоо цахилгаан хөрөөгөө бариад л бүтээлээ хийдэг хэмээн хэлэх тэрбээр гадагш ч гарч ажиллаж үзжээ.

Хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдвэрлэчихвэл хүүхэд хөгжүүлэх, бүтээл хийх зорилго тавин ажиллаж байна. 

С.Ичинхорлоо 

No description available.No description available.No description available. No description available.

 No description available.