АТГ-ын дарга З.Дашдаваад гавьяат хуульч цол хүртээжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад Гавьяат хуульч цол хүртээжээ. АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын нөхөн томилгооны бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа 2019 онд хүргүүлсэн байдаг. Ингэхдээ АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналыг УИХ-аар хэлэлцэж, дэмжсэн юм.

Тэрбээр "АТГ-ын шалгаж байгаа хэргүүдийг хэрхэн шийдвэрлэхийг нийгэм даяараа хүлээж байгаа. Миний бие АТГ-ын даргаар томилогдвол одоо шалгаж байгаа хэргүүдтэй танилцаж, шалгах ажиллагааг эрчимжүүлнэ. Хэргүүдийг хуулийн хугацаанд нь шуурхай шалгахад бүтэц зохион байгуулалтын ажил хийнэ” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Мэргэжил: Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр.

Боловсрол:

1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль төгссөн.

МҮДС, Хууль зүйн ухааны магистр.

Ажлын туршлага:

1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч,

1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн

төлөөлөгч,

2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч,

2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн

хэлтэст Эрүүгийн тасгийн дарга,

2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст

Эрүүгийн тасгийн дарга,

2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй

байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга,

2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал,

2017 оны гуравдугаар сараас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн даргаар

тус тус томилогдон ажилласан.

2019 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан

2019 оноос өнөөг хүртэл АТГ-ын даргаар ажиллаж байгаа юм.