Улсын хэмжээнд 957 хүн энджээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,696 хүнээс “Ковид-19” вирусийн халдвар илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол  228,685 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлуудыг ангилж үзвэл  нийслэлд 1,028 орон нутагт  2,668 нь  орон нутагт бүртгэгджээ.  2,644 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол  61-80 гаруй насны зургаан хүн  харамсалтайгаар нас баржээ. Улсын хэмжээнд “Ковид-19” вирусийн өвчний хүндрэлээр 957 хүн эндсэн байна.