Дэлхийд танигдсан ноос ноолууран хувцасны брэнд “АVANT”

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ  Б.Туулыг урьсан юм. Олон улсын нягтлан бодогч мэргэжилтэй ч сонирхолдоо хөтлөгдөж ноос, ноолууран хувцасны “АVANT” брэндийг үүсгэн байгуулжээ. Бага нас минь бага тойрогт өнгөрсөн хэмээн инээмсэглэх бүсгүй гоёж гангалах дуртай охин байв. “Манай нагац эгч Японд ажиллаж амьдардаг байсан. Тэнд моданд орж байгаа хувцас явуулна. Хувцас загварын мэдрэмжтэй хүүхэд байсан юм. “Үнсгэлжин” тэмцээнд оролцоно. Хувцас загварын салбар руу ороход эгч нарын нөлөө байсан. Санхүүгийн их сургуулийг сонгож суралцахад гэр бүлийнхэн маань нөлөөлсөн. Хүн өөрийнхөө дуртай ажлыг хийвэл аз жаргалыг илүү их мэдэрнэ” гэв.

Б.Туулын ээж ноос ноолуурын салбарт сүлжмэлийн технологичоор 27 жил ажиллажээ. Үйлдвэрт ажиллахын зэрэгцээ өөрөө гардан өрхийн үйлдвэр эрхэлж, тэмээний ноосон хувцас хийж, Орос, Улан-Үдэ рүү экспортлодог байжээ. Хөдөлмөрч ээжийнхээ хийсэн бүтээлийг харж өссөн нь түүнд нөлөөлж, брэнд бүтээх сэдлийг өгчээ. 2014 онд албан ёсоор компаниа байгуулж, 2015 оноос эхэлж үйл ажиллагаагаа тууштай явуулж эхэлсэн байна. “Ээж минь надад их түшиг болдог. Бид хоёр ярилцаж, брэнд болгон хөгжүүлж, орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулсан бүтээгдэхүүн хийе гэсэн. Малын ашиг шимийг боловсруулж, бүтээгдэхүүн болгоод экспортловол эдийн засагт эерэг нөлөөтэй гэж бодож, бага багаар гадагш нь гаргаж эхэлсэн. Англи, Шотланд, АНУ, Казахстан руу явуулж байна” гэсэн юм.

No description available.

Эдийн засаг уналттай байх үе буюу 2015 онд анхны бүтээгдэхүүнээ гаргахаар зориг шулуудав. Судалгааны ажлыг давхар хийв. Загварлаг, дэгжин хувцас үйлдвэрлэхийг илүүд үзэж, “AVANT kids” загвараа гаргажээ. Анх гаргасан загвар нь түүний хүүхэд насны гэгээн дурсамжтай холбогдоно. Гуравхан настай  Б.Туул аавтайгаа хамт гэрэл зургаа татуулсан нь хожим брэндийнх нь эхлэл болсон түүхтэй. Өөрийнхөө өмссөн өмднөөс санаа авч бүтээгдэхүүн урласан нь өдгөө хамгийн эрэлттэй загвараар тодорчээ. Анхны бүхэн хүний зүрх сэтгэлд нандин дурсамж болж үлддэг. Ингэж л монголын ноос, ноолууран хувцасны салбарт “AVANT” брэнд төрж, пэйж хуудас нээж, гар утсаараа авсан өхөөрдөм хөөрхөн хүүхдийн хослолын зургийг нийтлэхэд хандалт сайтай төдийгүй, хүмүүс захиалга өгсөн байна. “Пэйжээ нээгээд 2000 гаруй дагагчтай болоод хөл газар хүрэхгүй баярласан. Худалдан авагчдын сэтгэгдэл хамгийн чухал учраас би өөрөө хүргэлт хийнэ. Хэрэглэгчдийн санал шүүмжлэлийг сонсч, цаг тутамд хөгжүүлэлт хийнэ. Анхны загвар болох судалтай ретузны манжатик болох доод хэсгийг 4.5 см нугалах боломжтойгоор хийсэн нь хүүхэд 2-3 жил өмсөх боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай. Угаалгын машинд угааж болно. Сунаж, хэлбэрээ алдахгүй” гэсэн юм.

Утсыг хувцас болгоно гэдэг ур ухаан шингэхээс гадна асар их ажиллагаатай. Хувцас бүтэх түүхийг товчхон өгүүлбэл малчны хотноос эхтэй. Ямааны ноолуурыг самнахаас эхлэлтэй энэхүү ажил урт хугацааны “аялал”-аар үйлдвэрлэлийн олон шат дамжлага дамжиж, хэрэглэгчдийн гарт бүтээгдэхүүн болж хүрдэг. Хүүхдийн ретузин өмдийг таван ажилтан, зургаан удаагийн шат дамжлагаар, гурван цагийн хугацаанд хийнэ. Ихэвчлэн ээжүүд ажилладаг учраас эгдүүтэй хүргэм загвартай хувцасыг хайраа шингээж урлана.  Хэрэглэгдэх товчноос эхлээд бусад түүхий эдийг эко байлгахыг хичээж ажилладаг байна.

No description available.Дэлхийн зах зээлд тансаг зэрэглэлийн хэмээх тодотголтой ноос, ноолууран хувцас нь арчилгааа ихтэйг тэрбээр тодотгож байсан юм.

Өнгө загварын өргөн сонголттой хувцас үйлдвэрлэдэг “AVANT” брэндийнхэн өмд, цамц, оймс, бээлий, малгай ороолт, даашинз, майк, хүрэм, нярай хүүхдийн өлгий зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байна.  Шууд экспортонд гаргадаг тренд загварууд ч байдаг аж.

Брэнд бүтээж, бизнес эхлүүлэхдээ Б.Туул ямар нэгэн хөрөнгө оруулалт төсөвлөөгүй гэнэ. Учир нь, уран ээжийнх нь хэрэглэж байсан гар машинууд болон бусад тоног төхөөрөмжүүд бэлэн байжээ. Ажилтнаа цалинжуулах бага хэмжээний мөнгөөр бизнесээ эхлүүлж байсан брэнд өдгөө эх орондоо төдийгүй гаднын орон руу бүтээгдэхүүнээ экспортонд гаргадаг болсон нь “AVANT”-ынхны хөдөлмөрийн үр шимээс гадна үнэнч худалдан авагчдын борлуултаар “босч” чаджээ.  

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болноОнлайн худалдаа хөгжиж байгаа орчин үед вэб сайтаараа захиалга авдаг байна. www.avantmongolia.com сайтад бүтээгдэхүүн болон үнэ ханш, хэрхэн худалдан авалт хийж, захиалга өгөх нь тодорхой байхаас гадна хэрэглэгчдийн мэдээллийг чандлан хадгалдаг нууцлалын өндөр зэрэглэлтэй байдаг гэнэ. Хямдрал болон шинэ загвар, хэрхэн ноос ноолууран хувцсыг арчлах талаар тодорхой мэдээллийг цаг тутамд оруулдаг нь хэрэглэгчдээс эерэг үнэлгээ авчээ.

Ирэх жил гаргахаар төлөвлөж буй  загвараа Италийн алдарт загвар зохион бүтээгч, дизайнертай хамтран нэг сарын турш эрэгтэй коллекцийг гаргажээ. 2022 оны долдугаар сараас эхэлж эх орондоо болон европт худалдаанд гарч эхлэх юм байна.

Алсын хараатай ажиллаж, зорьсон зорилго руу алхам алхамаар ойртож байгаа бүсгүйн хэтийн зорилго экспортоо нэмэгдүүлж, мөнгөн урсгалыг Монгол руу оруулж ирж, ажлын байраа тогтвортой нэмэгдүүлж, хэрэглэгчдэд хийц чанар загвар сайтай бүтээгдэхүүнийг нийлүүлэхийн зэрэгцээ ажилчдынхаа амьдралын чанарыг сайжруулах гэдгийг онцолж байв.

С.Ичинхорлоо 

Захиалга өгөхийг хүсвэл https://www.avantmongolia.com/mongolian-cashmere/cashmere/134вэб сайтаар холбогдоорой. 

No description available.

хүн, хүүхэд болон зогсож байна гэх мэтийн зураг байж болно

хүн, хүүхэд, зогсож байна болон хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болно

1 хүн гэх мэтийн зураг байж болно

хүн, хүүхэд болон зогсож байна гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болнонэг буюу түүнээс олон хүн болон хоол хүнс гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.

 No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.