А.Гылымханд гавьяат эдийн засагч цол хүртээлээ

Казах түмний хаврын баяр-Наурызыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй  хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Айпын Гылымханд гавьяат эдийн засагч цол хүртээлээ. А.Гылымхан нь 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн.