Шинжлэх ухааны академи “Болорсофт” компанитай хамтарна

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Болорсофт” компанийг үүсгэн байгуулагч С.Бадралыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах Монгол хэлний тухай хуулийн хүрээнд цахим хэл шинжлэл, хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийг хэрхэн явуулах асуудлаар санал солилцов.

Уулзалтын хүрээнд “Болорсофт”  компанийн хөгжүүлсэн монгол бичгийн “Тунгаамал толь, “Чимэгэ” монгол дуу яриаг хөрвүүлэгч технологи, кирилл бичгийн алдаа шалгах "Болор дуран" программ зэргийг ШУА, харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид хөнгөлөлттэй үнээр авч хэрэглэх, цаашид  цахим хэлний боловсруулалт хөгжүүлэлтийн технологиудыг ашиглах, нэвтрүүлэх,  олны хүртээл болгох талаар хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.