Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх асуудлаар хуралдлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 4 төрөлжсөн байгууллагатай “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг сайжруулах” төслийн Удирдах хорооны хурал боллоо.

Хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар хамтран даргаллаа.

Хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, НҮБ-ын Хүн амын Сангийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны дарга Ли Чанхи, НҮБ болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаныхан оролцлоо.

Хурлын үеэр төслийн хүрээнд 2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хэлэлцэж, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Сайд А.Ариунзаяа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг чанартай шуурхай хэрэгжүүлэх талаар чиглэл өглөө. Хурлын төгсгөлд төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Удирдах хорооны гишүүд санал нэгтэй батлав.