Хил судлалын хүрээлэнгийн төлөөлөлтэй харилцан туршлага солилцов

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага солилцох ажлын хүрээнд Хил судлалын хүрээлэнгийн төлөөлөлтэй уулзалт хийж, харилцан туршлага солилцлоо.

Уулзалтын үеэр судалгаа, эрдэм шинжилгээ тэр дундаа ой, хээрийн түймэр, зайнаас тандан судлал, хими, биологи, цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр болон цаашдын хамтран ажиллагааны талаар хэлэлцсэн юм.