Б.Чулуудай: Надад болон охинд маань бичсэн захидлыг одоо хүртэл өгөөгүй

409 дүгээр хорих ангид хоригдож буй Улсын баатар Э.Бат-Үүл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор түүний хүү Б.Чулуудай, өмгөөлөгч А.Пүрэвдулам нар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Б.Чулуудай "Аав минь “Путины колончлол эргэн ирэх үү?” гэсэн нийтлэлийг гуравдугаар сарын 7-ны өдөр бичсэн. Энэ нийтлэлийг прокуророос хаасан. Захидал харилцааны эрхийг нь хассан. Эрхээ сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлээгүй. Хууль ёсны эрхээ сэргээлгэхийн тулд хорих ангид өлсгөлөн зарлах болсноо мэдэгдэж байна. Захидал харилцааны хувьд, надад болон манай охинд захидал бичсэн. Тэрийг нь өгөөгүй. Хоёр нийтлэл бичсэнийг нь нийтлээгүй. Нийгмээс бүрэн тусгаарлаж байна. “Путины колончлол эргэн ирэх үү?” гэх нийтлэл нь "Путин даян дэлхийн энх тайвны бэлэгдэл болсон олимпын наадмыг үеэр дайн эхлүүлсэн. Энэ нь хүн төрлөхтний өмнө хийсэн гэмт үйлдэл. Орос шиг том гүрэн Украин, Монгол шиг том гүрнүүдийг нухчин дарж болно гэж ойлгож болохгүй" гэсэн агуулгатай. Аав маань захидал харилцааны эрхээ сэргээлгэхээр прокурорт хандсан. Прокурор хүсэлтийг нь хүлээж авахгүй бол өөрийн эрхийн хүрээнд хуурай өлсгөлөнд шилжинэ гэж хэлсэн. Өчигдрөөс өлсгөлөн зарласан гэж ойлгож байна. Одоо цаг минутаар хэмжигдэнэ" гэлээ. 

Х.Номин-Эрдэнэ