Украинд 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаж, цаг үеийн зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Тэдгээрийн нэг нь Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болжээ. НҮБ-ын тусламжийн сангаас дамжуулж 150 мянган ам.доллар, Улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулан 50 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.