С.Амарсайхан: Авлигын хөрөнгийг хурааж хүүхэд, залуучуудын хөгжилд зарцуулна
З.Мэндсайхан: 2027 оны төсвийн төслийг тодотголтой хамт оруулна
2026 оны төсвийг тодотгох эсэх асуудлыг хэлэлцэж ирэх есдүгээр сард 2027 оны төсвийн төсөлтэй хамт, 2026 оны төсвийн тодотголыг өргөн барихаар болсон тухай Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ.
Тэрбээр "Урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ байдлаараа оны эцэст цалин тэтгэврээ тавих, төрөөс санхүүжүүлэх зардал дээр доголдол үүсэж болзошгүй учраас Засгийн газар зардлуудыг эрэмбэлж, хэмнэнэ. Төсөв тодотгох шалтгаан нь багш, эмч нарын цалингийн нэмэгдэл байгаа” гэв. Мөн стратегийн хүнс нөөцлөхөд шаардлагатай арга хэмжээнд шаардагдах зардлыг тодотголоор оруулж ирэх аж. Энэ нь 2027 оны хавар төв сууринг газар улаанбуудай, хүнсний ногоо, махыг нөөцлөхөд зориулсан арга хэмжээ юм байна.