Гадаад валют, үнэт металлын экспортыг хориглов

Гаалийн ерөнхий газраас гадаад валют, үнэт металлын экспортыг хязгаарлаж буй талаар мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг өнөөдрөөс /2022 оны дөрөвдүгээр сарын 22-ноос/ он дуустал буюу ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хориглолоо.