Шар усны үер болох магадлал өндөр болжээ

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням:

-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд объектын гал түймрийн 41, ууланд төөрсөн, өндрөөс аврах ажиллагааны 8, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Нийт 61 хүний амь аварсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн 281, аврах ажиллагааны 31, нийт 311 удаагийн дуудлагатай байгаа нь 13.1 хувиар өссөн үзүүлэлт. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор гал түймрийн эрсдэл бий болдог тул нийслэл, дүүргээс холбогдох албан тушаалтнуудыг томилгоожуулах шаардлагатай. Мөн шар усны үер болох эрсдэл үүссэн тул суваг, шуудууг нээх, гүүрэн байгууламжийг доор сувагчлал гаргах хэрэгтэй байна. Цагаан сарын үеэр онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн шилжиж ажиллана” гэлээ.