Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө
ХX зууны эхний хагаст хоёр улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, хөгжил дэвшлийн шинэ эрин үетэй золгосон нь орчин цагийн харилцааны үндэс суурь болсон.
Монголын талаас 1959 онд МАХН-ын Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус БНСВУ-д айлчилж байсан.
2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана.