БНСУ-ын Улсан их сургууль үргэлжлүүлэн туслахаа хэлжээ

БНСУ-ын Улсан их сургууль, Орхон аймгийн ЭМГ-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү үйл ажиллагаа үр дүнгээ өгч, улам өргөжинө гэдэгт илтгэлтэй байгаа талаар дурьдлаа.

Бетонон гүүрнээс үсэрч амиа хорлохыг завджээ

Бүсгүйтэй 15 гаруй минут ярилцан, эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 14 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 14 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

500 гаруй хятад иргэнийг баривчилжээ

"Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас өчигдөр орой баривчилсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах "Амар" зочид буудлаас 200 орчим, Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас 80 гаруй хятад иргэнийг баривчилжээ. Тагнуулын байгууллагаас хятад иргэдийг гар утас, компьютер ашиглан цахимаар санхүүгийн луйвар хийсэн байж болзошгүй гэж үзэн баривчлаж, шалгах арга хэмжээг авсан гэнэ. Хятад иргэдийн ашиглаж байсан техник, төхөөрөмжүүдийг баримтжуулан, хураасан аж.

Улаанбаатарт 13 хэмийн дулаан байна

Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

Дуучин Б.Амархүүд хоёр жил хорих ял оноолоо

Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан. Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн ял оноосон юм. Тэрбээр шүүх хурлын үеэр хар тамхи хэрэглэсэндээ гэмшиж байгаагаа хэлж байлаа.

Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

Нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга Н.Батсуурь, баруун жигүүрийг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс манлайлан барилдаж байна.

Шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой боллоо

Тус төвийн видео хурлын төхөөрөмж, холбооны радио станц, дрон, байршил тогтоогч, хяналтын камер, өнгөт принтер, гал түймэр унтраах, аврах багаж зэвсэглэмж зэрэг техник хэрэгслийг сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар тохижуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулав

Энэ үеэр сургуулийн удирдах албан тушаалтнуудад гамшгийн эрсдэлийг бууруулах мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа.

148.4 тонн түүхий нүүрс хураажээ

Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн 730 алба хаагч, 130 олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл ажиллаж 9,681 айл өрх, 213 аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, 30 сайжруулсан шахмал түлш борлуулах дундын бөөний төв, 305 түлш борлуулах цэгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ.