Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Э-ийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унасан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд гээд нийт 17 хүн 16 км замыг туулан дуудлага өгснөөс хойш 15 минутын дараа очиход таван хүн газар дээрээ нас барсан байжээ. Дээрх бүрэлдэхүүн 20 минутын хугацаанд ажиллаж, Хан-Уул дүүргийн харьяат 11 настай охин Е-г эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, харин 47 настай Э /эрэгтэй/, 44 настай Г /эмэгтэй/, 40 орчим настай С /эмэгтэй/, 35 настай О /эмэгтэй/, таван настай хүү Б нарын цогцсыг автомшинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших тѳрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх тѳрийн ёслол болж байна. Ёслолд УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн илгээлтийг уншиж танилцууллаа. Мѳн УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, МУ-ын Ерѳнхийлѳгч асан Н.Энхбаяр зэрэг олон зочид тѳлѳѳлѳгчид хүрэлцэн ирсэн байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Одоо ашиглагдаж байгаа авто замын далангийн өргөн 9-10метр, хучилтын өргөн 6-7метр өргөнтэй байсан бол автозамыг 4 эгнээ болгоход нийцүүлэн өргөтгөж, шинэчилсний дараа далангийн өргөн 11метр, хучилтын өргөн 9метр болох юм байна. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Замын зураг төсөл хийгдэж дуусаад компаниуд хоорондоо гэрээгээ байгуулаад бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Нэгж техникүүд замдаа гарчихсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд замыг ашиглалтад оруулах үүрэг даалгавартай. Хугацаа богино байна. Тиймээс хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хэрэглэнэ.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр явагдсан. Тохиролд 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 31-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 06 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 27,467,628 баримт хамрагдсанаас:
ийслэлийн Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 15 км замыг туулан 19:40 цагт очиж, хаяг тодорхойгүй, иргэн Ц/53 настай, эрэгтэй/-гийн цогцсыг голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү Улаанбаатар-Төв аймгийн Лүн сум, Төв аймгийн Лүн сум-Улаанбаатар чиглэлийн замыг хааж байгаа юм.
Хонконг, Пусан, Токио, Сөүл, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд саатаад байгаа юм.
Дархан, Сэлэнгэ аймгуудын өмнөд хэсэг, өнөөдөр буюу 16-нд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна.
Энэ үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал уяачид, наадмын комисс, морь унаач хүүхдүүдийн эцэг эх, хяналт шалгалтын болон хүүхдийн байгууллагуудын нэн чухал үүрэг болж байна.
БНХАУ-ын засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийг засварлахаар болжээ.