32,358 иргэнд газар үнэгүй өмчлүүлнэ

Улсын хэмжээнд 2022 онд нийт 32,392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэх гэнэ.Үүнээс 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй. 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5,538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэхээр баталжээ.

Орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Монголын анхны эмэгтэй генерал цолийг Г.Болорт олгоно

БХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга хурандаа Г.Болорт Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртээхээр болжээ. Цолыг Монгол цэргийн өдрөөр гардуулах юм байна. Хурандаа Г.Болор нь Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч, АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер гээд анхны гэх тодотголууд түүнийг дагадаг.

Ц.Цолмон: Угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан

Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг. “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1000 гаруй хяналтын ажилтан, дүүргүүдийн ЗДТГ, хэсгийн ахлагч нар иргэдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Э.Бат-Үүл гэр бүлийнхэнтэйгээ захидлаар харилцаж байна

Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиар хоригдогчийн захидал харилцаа, хэвлэн нийтлэх асуудал зохицуулагддаг.

Замын цагдаагийн гүүрийн 295 метр явган хүний замыг наадмаас өмнө нээхээр болжээ

Ингэснээр тус гүүрээр явган болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой 295 метр урт явган замыг налуу байдлаар шийдэж байгаа аж.

Aмьдарч байгаа орчноо дүгнэсэн хүүхдүүдийн үнэлгээ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Онол арга” ТББ хамтран зохион байгуулсан “Хүүхдэд ээлтэй орчин”-г хүүхдүүдээр үнэлүүлсэн дүнг танилцууллаа.

С.Амарсайхан: Xоёр талаас талбайгаа томсгоё, 200, 300-аар чингэлгийн тоог нэмэгдүүлэхээр ярьж байна

Тээвэр эрхлэгчдийн зүгээс Шадар сайдад хандан өнгөрсөн хугацаанд тээвэрчдийн амьдрал үндсэндээ зогссон гэдгийг учирлаад, цаашид ч урд хөрш хилээ бүрэн нээх эсэх нь тодорхойгүй байгаа учраас жолооч нарыг мэргэжлийнх нь дагуу ажлын байраар хангах боломж байгаа эсэхийг асууж байв.

Сургуулийн автобусыг хоёр чиглэлд нэмлээ

2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг 65, 124, 152 дугаар сургуулиудад хүргэх зорилгоор сургуулийн автобусны С:38, С:39 чиглэлийг нэмлээ.

Эмгүй, эмнэлэггүй Монголын дүр төрх

Томуу, томуу төст, менингококкын халдвар маш эрчимтэй тархаж, ханиалгаж, халуурсан үрсээ тэврэн эмнэлгийг зорих эцэг, эхчүүдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эмнэлгүүдийн хүлээн авах ачааллаа дийлэхээ больж, хүндэрсэн хүүхдүүдийг яаралтай эмчилж байгаа хэдий ч орны хүрээлцээгүйгээс газар гудас дэвсэн хэвтүүлсэн дүр зураг бодит үнэнийг гэрчилнэ. Сонгууль дөхөхөөр эмнэлэг барих тухай мөрийн хөтөлбөрийг улс төрийн нам, эвслүүд ТУГАА болгодог. Бодит байдал дээр хэрэгждэггүй хуурамч амлалт... Нялх үрс нь өвдөхөөр эмнэлэгт хэдэн цаг дугаарлаж үзүүлдэг. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж сугалаанд хамруулдаг улс дэлхийд ховор. Ялгаварлах системээр алаг үрсийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг тушна.