"Төрийн банк"-ийг ХК-ийн хэлбэрт шилжүүлэхийг дэмжжээ

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр IPO хийсэн байх үүрэгтэй.

"Банкууд IPO гаргахыг зарчмын хувьд дэмжинэ"

Гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй.

Я.Эрдэнэсайхан: 1.8 их наяд төгрөгийн зээлийг 18 мянган иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид олгожээ

Тухайн зээлээр 125 мянган ажлын байр хадгалан үлдсэн байна. Өнгөрсөн онд нийт зээлийн 62 хувь нь нийслэлд, 37 хувийг аймаг, орон нутагт олгожээ.

Хонины махны үнийг 350 төгрөгөөр буурууллаа

Нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны кг тутмын үнийг Засгийн газраас 250 төгрөгөөр, бэлтгэн нийлүүлэгч нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр, нийт 350 төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний дагуу “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын шаардлагын дагуу 1 дүгээр шатны аудитыг амжилттай хийж дууслаа. Тус аудитын үнэлгээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа сайжруулалтыг хийснээр 2 дугаар шатны аудит явагдаж баталгаажуулах боломж бүрдэх юм. ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК анхлан нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг жишгийн дагуу төрийн болон төрийн өмчит компаниуд уг стандартуудыг нэвтрүүлэх боломжтой. Тус стандартууд нь тогтвортой хөгжлийн бодлогын SDG 8, 11, 16 дугаар зорилтын хэрэгжилтийг дэмждэг бөгөөд төрийн, төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлснээр Монгол Улсын Авлигын индекс буурах ач холбогдолтой.

ТАНИЛЦ: Олон нийтэд арилжаалах 36 ТӨХК

Засгийн газар төсвийн тодотголтой хамт Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Ханх боомтоор 3.8 тонн ачаа орж иржээ

Тус боомт нь олон улсын, байнгын ажиллагаатай авто замын боомт юм.

“Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг хуваарилахгүй

Улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлж, 110.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Я.Эрдэнэсайхан: ЖДҮХС 254 тэрбум төгрөгийн авлагатай

2019 онд зөрчилтэй зээлдэгчээс 4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирсэн бол дээрх хэлтсийг байгуулснаар 2020 оны 16 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

Стратегийн нөөц бүрдүүлэх 100 тэрбумыг сайдын багцад тусгажээ

Жил бүрийн ургацаас хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлнэ.