Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
ОУВС-ын Валют, хөрөнгийн зах зээлийн газрын дэд захирал, зөвлөх Удайбир Эс Дас энэ үеэр Санхүүгийн зохицуулах хороо салбарынхаа зохицуулалттай этгээдүүд болон аж ахуйн нэгж байгууллагууд, олон нийтэд санхүүгийн салбарын мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгааг сайшааж онцгойлон талархал илэрхийллээ.
Засгийн газраас Хуримтлалын нэгдсэн сан байгуулах замаар иргэдэд боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжих, хүн амын хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийг зорьж буй аж.
Боомтуудын ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Гашуунсухайт хилийн боомтод “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи Ресурс” компани хамтарч 30 га талбайд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг “Смарт Эко транс” компанийн 66 га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж ашиглалтад оруулаад байгаа юм.
Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх дунд хугацааны бодлогын үндэс, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах юм. Салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд багтаж байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн нэг нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Нэгдсэн терминал юм.
Ирэх наймдугаар сараас шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирч, махны үнэ буурч байгаа зэрэг нь үнийн өсөлтийг саармагжуулж, инфляц буурна гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн.
Төсвийн маш өндөр ачаалал. Өрхийн амжиргааны дээд бүлгийн 30-40 хувийг хасах бодлогын хувилбаруудыг яаралтай авч хэлэлцэх бодлогын зөвлөмж өгч байгаагаа мөн хэлж байна.
Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдрийн 11:10 цагийн байдлаар 20 машин 40 чингэлэг нүүрс экспортод гаргажээ.
"Slurry sealer машины хувьд хольцонд орох дүүргэгчийн хэмжээ 5 мм хүртэл ширхэглэлтэй байдаг. Энэ нь хучилтын зузааныг нэмэхгүй, харин өгөршиж, элэгдсэн хучилтын дүүргэгчийг холбох, ан цав, хагарлыг бөглөснөөр хучилтын доод үеүдэд ус нэвчихээс сэргийлнэ.