Импортоор орж ирэх автомашинд өнөөдрөөс хотын дугаар шинээр олгохгүй
Хүүхдээ төрүүлж, гэртээ байх хугацаандаа “Хувцасныхаа онгорхой цоорхойг оёх машин авъя” гэж ээждээ хэлснээр хуучны “Juке” хэмээх орос хөл машин худалдаж авахад хүргэсэн байна. Энэ нь түүний өөртөө төдийгүй өнөөдөр бий болгосон “Моelluex brand”-ын өнгө төрхийг тодорхойлоход томоохон хөрөнгө оруулалт болжээ.
“Одоогоор нэг төрлийн ааруулан чихэр гаргаж байна. Чихрийн орцонд аарц, хөх тарианы гурил, элсэн чихэр, чихрийн хүчил ордог. Амтаны хэрэгцээг хангахаас гадна өег сайхан орцтой тул хоолыг орлох бүрэн боломжтой. Цаашид нэр төрлөө нэмэгдүүлж, байгалийн бүтээгдэхүүн болох жимсний орц найрлагтайг гаргана” гэдгийг Х.Тамара гуай хэлсэн юм.
Хөдөлмөрч хүний хөлс урсаж, хүмүүний амьдралд сайхан түүхийг бүтээж чаддаг. Үүнийг гэрчлэх мэт нэгэн гэр бүлийн түүхийг хүргэж байна. Учир нь, улс орны хөгжлийн хэрээр, нийгмээс алсрах болсон гэр хороололд тав тухтай, тохилог орчинд амьдрах боломжийг үйлдлээрээ харуулсан гэр бүл бол Б.Баяндэлгэрийнх. Хэдий гэр хороололд ч, гэртээ “ресторан”-д амьдарч байгаа мэт гэрээ тохижуулсан болохоор тэднийг онцолсон хэрэг. Анхнаасаа орон сууцанд амьдрах сонирхолгүй байсан хосууд өөрсдийн өмчлөлийн газартаа 2009 онд хоёр давхар байшин барьжээ. Хоёр давхрынхаа дотор талд монгол гэр барих содон санааг өрхийн тэргүүн гаргасан гэнэ. Нэг давхар нь орчин үеийн хэв загвар бүхий классик тохижилттой. Өнгөрсөн намар засвар хийж одоогийн өнгө төрхөө олжээ.10 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээр өнөөдөр ийм тохилог байшинд амьдарч байгаа аж.
“Эгч маань “Алийн болгон аяга таваг угаах вэ дээ. Чамд оёх ур дүй байна уу” гэхэд “Заагаад өгвөл сурмаар байна” хэмээн хариуд нь хэлжээ. Ийнхүү эгч Сарантуяагийнхаа зааварласны дагуу сүлжмэл хувцсыг хэрхэн оёх, машин дээр ажиллахыг сурчээ. Хэдэн өдөр оролдож байж өөртөө цамц оёчихоод бөөн баяр гэртээ харьж байсан нь Б.Алтанцэцэгийн хамгийн гэгээхэн дурсамжийн нэг.
Бяцхан багачуудын үзэх дуртай “Пороро” хүүхэлдэйн киноны баатруудын дүрсийг л гэхэд нэг бүрчлэн хийдэг гэнэ. Хоол хүнс гэхээсээ илүү урлаг болтлоо хөгжсөн бялууг хийхэд гарын ур дүй, зурах авьяас мэдрэмж шаардагдах нь мэдээж. Хүмүүс бялуу хийх амархан, хэвэнд цутгаад л хийчихнэ гэж боддог бол эндүүрэл. Хэвэнд оруулна гэсэн ойлголт байхгүй. Захиалагч ямар бялуу хийлгэхийг хүснэ, яг л хүссэн загварынх нь бялууг хугацаа алдахгүй хийж өгөх шаардлага гардаг аж. Барбиг л гэхэд их бие, гар хөл, үс, нүд, хамар, ам, чих, даашинз гээд бүгдийг нь нэг бүрчлэн гараар хийдэг байна.
Тэрээр сонирхлынхоо дагуу гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хийгээд нэлээд хугацааг үджээ. Уруулын будаг, үнэртэй ус, арьс арчилгааны бүрдэл, ваннын давс, ханиадны эсрэг тосон түрхлэг, саван, үнэртүүлэгч зэргийг эрүүл мэндэд тустай эко бүтээгдэхүүн ашиглаж хийдэг. Түүний хийж буй ажил хүний амь нас, арьс арчилгаатай салшгүй холбоотой учраас чанартай америк бүтээгдэхүүн сонгож хэрэглэдэг гэдгээ онцолж байлаа. Хэрэглэгчдийнхээ арьсанд тохирсон чанартай бүтээгдэхүүн хийдэг ч худалддаг үнэ нь тун боломжийн. Ердөө 5000-200000 төгрөгийн үнэтэй. "Орлого олохын тулд биш олон хүнийг гоё сайхан харагдуулахын тулд үйлчлүүлэгчдэдээ зориулан ханшаа боломжийн үнээр тогтоосон" гэдгээ онцолж байв.