"Баянмонгол" хорооллын нүхэн гарцыг хаалаа

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо "Баянмонгол" хорооллын нүхэн гарц, зүүн талын туслах замын гадаргуун ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 01-нээс 3-ныг дуустал тус замыг хаах шаардлагатай болжээ. Иймд хөдөлгөөнд оролцогч бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.