С.Амарсайхан: Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд руу байгалийн хий авах гаргалгааг тусгасан
С.Одонтуяа: Монгол, Хятадын хамтарсан Цөлжилттэй тэмцэх төвийг байгуулна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа уур амьсгалын өөрчлөлтийн талаар зарим мэдээллийг өглөө.
Тэрбээр, Засгийн газраас байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн тухай 12 хуулийн төсөл боловсруулж байна. Эдгээр асуудлыг Цөлжилтэй тэмцэх тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Ус цаг уурын тухай зэрэг хуулиудаар зохицуулан өөрчлөхөөр ажиллаж байна. 2024 онд байгалийн нөөц ашигласан төлбөрийн орлого болох 283 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ орлого 100 хувь орон нутгийн төсөвт хуваарилагддаг. Харин тухайн орон нутгийн засаг захиргаа энэхүү орлогоо 100 хувь байгалиа нөхөн сэргээхэд зарцуулах ёстой боловч 65 хувийг зарцуулж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Ингэснээр байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг зөв зарцуулах боломж бүрдэнэ. Цөлжилтийн төлөв байдлын үнэлгээгээр 1992 онд манай улсын газар нутгийн 41,3 хувь нь цөлжилттэй гэж байсан бол 2020 оны судалгаагаар 76 хувьд хүрсэн. Цөлжилт бол манай улсын тулгамдсан асуудал мөн. Монгол, Хятадын хамтарсан Цөлжилттэй тэмцэх төвийг байгуулахаар ажиллаж байна. Энэхүү төв судалгаа, шинжилгээний томоохон ажлуудыг хийх зэргээр ажиллаж, цөлжилттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулах болно гэв.




