ББСБ-ын зээл олголтод өр орлогын харьцааг 60:40 болгож чангатгажээ
60 тонн хөгцөрсөн цагаан будааг хил дээрээс буцаажээ
Улсын хилээр их хэмжээний хөгцөрсөн цагаан будаа импортлох гэж байсныг хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлсэн байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас нэр бүхий компанийн импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн байжээ. Хилийн мэргэжлийн хяналтын албанаас уг үйлдлийг таслан зогсоож, экспортлогч оронд нь буцаасан байна.






