Д.Амарбаясгалан: “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг
Xарилцан туршлага судлахад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалтад оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд бараалхав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Мөнхийн хөрш БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, Монгол, Хятадын парламент хоорондын байнгын механизмын ээлжит уулзалтад амжилт хүслээ.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь хоёр улсын парламентын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэж, Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын хороод, Монгол-Хятадын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан туршлага судлахад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр талууд хилийн боомтын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.







