У.Хүрэлсүх: Австри бол манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш
Д.Дэлгэрсайханыг СЕХ-ны гишүүнээс чөлөөллөө
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.” гэсний дагуу санал хураалтыг нууцаар явуулсан. Д.Дэлгэрсайханыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

