Б.Чойжилсүрэн: Сайдаас чөлөөлөгдөх өргөлдөө өөрийн хүсэлтээр өгсөн

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаараа тайлбар хийлээ. 

Тэрбээр "Би чөлөөлөгдөх өргөдлөө урд нь өгчихсөн. Яагаад өгсөн шалтгаанаа олон нийтэд ил, тод илэрхийлнэ. Одоогийн ийм нөхцөлд бол биш. Ойрын хугацаанд сууж байгаад ярина. Эрчим хүчний салбарт гурван жил орчим хугацаанд ажиллалаа. Тэгэхээр шалтгаанаа нэлээд хугацаанд ярина.

Надад Засгийн газраас үзүүлсэн ямар нэг шахалт байхгүй. Би өөрийгөө сайн, муу ажилласан гэж ярих нь ёс зүйгүй үйлдэл. Өргөлдөө өөрийн хүсэлтээр өгсөн. Миний оронд хэн сайдаар ажиллахыг би сонирхсонгүй" гэсэн юм.