Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ

 

 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтуудыг түдгэлзүүлэх, Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсан талаар Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр ажилласан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.

 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, Дам.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлэв. Тэд мэргэжлийн холбоо байгуулах нэрийдлээр тухайн салбарт эзэн суудаг, чөлөөт, шударга өрсөлдөөнийг хаах зэргээр саад учруулдаг байдлыг шүүмжилж, улс төрийн намын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулах, Үндсэн хуульд нийцээгүй хууль тогтоомжийн талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс гадна эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах, гишүүдийн ирц, оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байлаа.

Байнгын хороо ийнхүү Цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн заалт бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Санал, дүгнэлтийг илтгэгчээр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжинг томилов.