Ш.Гантулга Үндэсний фронтыг тэргүүлнэ

Монголын Үндэсний фронт хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнөөс өнгөрсөн баасан гаригт “Эх орон дуудаж байна” жагсаалыг зохион байгуулсан юм. Гэвч энэхүү жагсаалын жагсаалын дараа уг хөдөлгөөний тэргүүн хошууч генерал Б.Баярмагнай ар гэрийн шалтгаанаас үүрэгт ажлаасаа хөндийрч байгаагаа мэдэгдсэн билээ.

 Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний фронтын удирдах зөвлөл хуралдаж шинэ тэргүүнээ сонгожээ. Удирдах зөвлөлийн хурлаар тус фронтн тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг сонгож, хошууч генерал Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг албан ёсоор фронтоос хөөсөн гэнэ.

 

 Тэдний хэлснээр “Фронтыг байгуулах үеэр генерал Б.Баярмагнай, З.Болбаатар нарын 11 хүн андгай тангараг өргөсөн. Өнөөгийн эрх баригчидтай тэмцэж, Засгийн эрхийг  Монголын ард түмэнд авч өгнө гэж андгайлсан. Гэтэл энэ хоёр генерал фронтоо орхилоо. Тиймээс бид Удирдах зөвлөлийн хурлаа хийж энэ хоёр генералыг Монголын Үндэсний фронтоос  хөөж байна. Ийм урвагчид эх орныг авч явах, Монголын төлөө зүтгэх нүүргүй болсон. Монголчууд урвагч нарт үнэхээр дургүй. Энэ хоёр генерал нэгдсэн ард түмнээ  хаяад явсан. Генерал хүн хэзээ ч фронтоо орхидоггүй, тулааны талбараас зугтдаггүй. Тиймээс генерал Б.Баярмагнай, З.Болбаатар нарыг фронтоос хөөж байна. Харин фронтыг тараах эсэхийг Монголын ард түмэн өөрсдөө шийднэ” гэсэн юм.