М.Анхцэцэг мөнгөн медаль хүртжээ

АНУ-ын Охайо мужийн Коламбус хотноо болсон хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээнд хүчээ сорьсон ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтөөр  мөнгөн медаль хүртжээ. 

“Токио 2020" олимпын эрхийн оноо авах тус тэмцээнд Монголоос хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцсон байна. Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан тавдугаар байр эзэлжээ. Олимпын эрхийн оноо авах уг тэмцээнд 780 тамирчин өрсөлджээ.